Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Шүүхийн үйлчилгээний төв нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Шүүхийн үйлчилгээний төв нээв. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас шүүхийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх ажлын хүрээнд тус шүүхийн нэгдүгээр давхрыг "Шүүхийн үйлчилгээний төв” болгон тохижууллаа. Нэгдүгээр давхрын иргэдийг хүлээн авах хэсэг болох 16 метр.квталбайг томсгон 36 метр.кв болгон засвар үйлчилгээ хийж,иргэдийг ая тухтай үйлчлүүлэх, шүүхийн үйлчилгээний таатай орчныг өөрсдийн нөөц бололцоо бүрдүүллээ. Ийнхүү энэ сарын 5-ны өдөр "Иргэдэд үйлчлэх төв”-ийн нээлтийг хийсэн байна.
Ж.Батсайхан