Баяр наадмаар Өрхийн эмнэлгүүд 10-15 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-07-06 15:29:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Баяр наадмын өдрөөр ажиллах Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын хуваарийг гаргасан бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-15 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

Мөн долдугаар сарын 10-16-нд Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд дээр дурдсан цагт ажиллана. НЭМГ-аас долдугаар сарын 10-17-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулах “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” НЭМГ-ын даргын тушаал гарчээ. Мөн тухайн өдрүүдэд Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт ажиллах хариуцлагатай жижүүрүүдийг томилжээ.

“Баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” НЭМГ-ын даргын А/90 тоот тушаалаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай, Хүй долоон худагт Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.

Д.Өлзий
Холбоотой мэдээ