Эмнэлгүүдэд тоног төхөөрөмж хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-11-03 11:31:13

Голомт банк болон "Мөнхчулуун сан"  хамтран Нийслэлийн Өргөө амаржих газар,  Сүхбаатар аймаг, Налайх дүүргийн Эрүүл мэндийн газар,  ХӨСҮТ-д нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүлээлгэн өглөө.

Манай улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалт, хүрэлцээ муу байдгаас эрүүл ахуйн шаардлага зөрчигдөж, эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг.

Иймд тус байгууллагууд энэ оны нэгдүгээр сард АНУ-ын МedWish олон улсын байгууллагад хандан, Монгол Улсын эмнэлгүүдэд шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх хүсэлт гаргасан юм.

 Энэ дагуу АНУ-ын MedWish байгууллагаас яаралтай тусламжийн үед ашиглах тусгай зориулалтын 3 ор, сахиурт зориулсан ор болдог 6 буйдан, өвчтөний электрон ор, матрасс 14, тарианы өлгүүр 20, эмэгтэйчүүдийн үзлэгийн ширээ 8, тэргэнцэр 8-12, үзлэгийн бээлий 102 багц хайрцаг, эмч нарын амны хаалт 85 багц хайрцаг, төрөл бүрийн зүү, тариурын холбогдох хэрэгслүүд, насанд хүрэгчдийн живх 117 багц хайрцаг, отоскоп, өвчтөн өргөгч, нүдний үзлэгийн хэрэгслүүд, нярай хүүхдийн утлагын машинууд болон эмнэлгийн бусад тавилгууд гэх мэт зүйлсийг хандивлав.

Дашрамд дурдахад, АНУ-ын MedWish олон улсын байгууллага нь хөгжиж буй орнууд болон тусламж хэрэгтэй байгаа нийгмийн бүлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэн ажилладаг,  ашгийн төлөө бус хүмүүнлэгийн байгууллага юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ