Хөвсгөлд сонгуулийн ирц 15 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-07-07 14:01:20
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт өрдийн 13 цагийн байдлаар 15 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн сарын 26-нд болсон сонгуулиас буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал эхний санал хураалтын үед өдрийн 13 цагт Хөвсгөл аймгийн хэмжээнд 20 хувьтай байсан бол өнөөдөр 5 хувиар буурчээ. Тус аймгийн хэмжээнд 82058 иргэн санал өгөхөөр нэрсийн жагсаалтанд  бичигдсэнээс 12,453 иргэн санал саналаа өгчээ. Мөн өглөөний санал хураалтын нээлтэн дээр ч иргэд цөөн байсан хоёр дахь санал хураалтын үеэр иргэдийн идэвх өмнөхөөсөө буурсан үзүүлэлттэй харагдаж байна гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.
 Б.Гантуяа  
Холбоотой мэдээ