Улаанбаатар 29-31 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-07-11 07:52:06
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар хурц нартай, бүгчим халуун байна.
 
2017 оны 07 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар 22-27 хэм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 29-31 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ