Эрдэнэтийн наадам эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон \МОНЦАМЭ\Монголын Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр, Орхон аймгийн баяр наадам эхэллээ. Ардын хувьсгалын 96 жилийн ойд зориулсан “Цэргийн ёслолын жагсаал” А.Амарын талбайд боллоо.
Энэ үеэр цэрэг, хүчний байгууллагынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ баярын жагсаалд оролцсон юм. Үүний дараа Төв цэнгэлдэх хүрээнлэнгийн төв талбайд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут баяр наадмыг нээж үг хэллээ. Нээлтийн үеэр аз жаргалыг бэлгэдсэн Цэрэндуг буюу Цагаан өвгөн цугласан олныг баясгасан бол төрийн далбаагаа мандуулсан морьтон эрс төв талбайгаа гурван удаа тойрч наадамчин олны хийморийг сэргээлээ. Мөн 90 хүүхдийн бүрэлдэхүүнтэй хүүхдийн найрал дууны “Эрдэнэс чуулга”, Уурхайчин соёлын ордны “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.

Б.Оюун-Эрдэнэ