Увсын наадамд аймгийн харцага Н.Хүрэлсүх түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жил, Увс аймаг байгуулагдсаны 92 жилийн түүхт ойн баяр наадам энэ хоёр өдөрт болж өнгөрлөө. Энэхүү баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх зодоглосон бөгөөд шөвгийн дөрөвт аймгийн заан Л.Цээсүрэн, аймгийн харцага Н.Хүрэлсүх, Б.Баянмөнх, аймгийн начин Т.Хайдав нар үлдсэн юм. Улмаар аймгийн харцага Н.Хүрэлсүх түрүүлж аймгийн арслан цол, аймгийн начин Т.Хайдав үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ.
Бөхийн барилдаанд амжилттай сайн барилдаж тав давсан Д.Цэнд-Аюуш, Л.Амаржаргал нарт аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн начин цол хүртээлээ. Өсвөрийн бөхийн барилдаанд Цогцолбор 2-р сургуулийн сурагч Б.Ганцог түрүүлж, Спортын дунд сургуулийн бөх Т.Балжинням үзүүрлэсэн юм. Мөн 60-аас дээш настай улсын цолтой болон аймгийн арслан цолтой бөхчүүдэд аймгийн ЗДТГ, аймгийн үндэсний бөхийн холбооноос хүндэтгэл үзүүллээ.
Тэрчлэн түрүүлж айрагдсан морьдын болон сур харвааны тэмцээн, шагайн харваа, шатрын тэмцээнүүдэд байр эзэлсэн тамирчдад аймгийн удирдлагууд шагнал гардуулж баяр хүргэсэн юм. Ийнхүү хоёр өдрийн турш зохион байгуулагдсан Увс аймгийн баяр наадам сайхан болж өнгөрлөө.

Б.Замбал