Гэртээ үлдсэн хүүхдээ хянахыг анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-03 14:26:24

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, томчуудыг бага насны хүүхдийг харах хүнгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.

  Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн дуудлагаар аврагчид шуурхай ажиллаж өндрөөс унах гэж байсан хүүхдийг аварчээ. "Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байрны 5 давхраас бага насны хүүхэд цонхоороо унах гэж байна" гэсэн              дуудлагаар нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 4 настай, эрэгтэй хүүхэд гэрийнхээ  цонхоор унах гэж байжээ. Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 75 дугаар байрны 12 давхрын цонхоор  иргэн Г согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ унах гэж байсныг цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамтран аварсан байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ