Уяа сойлгоо тааруулсан хурдан хүлгүүдийн 810 нь хасагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-13 12:54:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанд зөвхөн монгол адуу уралдуулах шийдвэр гарч тусгай комисс гарч ажилласан. Тухайлбал шүдлэн насны уралдаанд 254 хүлэг бүртгүүлснээс 59 үрээ уралдсан бол, азарга 172 бүртгүүлснээс 98 нь, их насанд 303 бүртгүүлснээс 252 нь, хязаалан насны уралдаанд 304 бүртгүүлснээс 153 нь, соёолон насанд 256 бүртгүүлснээс 128 нь, дааганы уралдаанд 282 бүртгүүлснээс 71 нь тус тус уралдаж  бусдыг  шүд болон  эрлийз гэсэн үндэслэлээр хасчээ. Ингэснээр нийт бүртгүүлсэн морьдын 810 нь хасагджээ.
Морь уяачдын дунд гомдол маргаан ч их гарсан тул уг асуудлыг Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ч.Галбадрах "Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд санал тавихаар болжээ. Мөн уяачдын саналыг сонсоно. Монголынхоо 21 аймгийн хурдан морины салбар хороодтой холбогдож санал авна. Хурдан морины салбар хороо маань өөрсдөө бие даан шинэ журам гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Монголын морин спорт, уяачдын холбоо болон баяр наадмыг зохион байгуулах хороо шийдэж журмаа гаргана" гэж мэдэгджээ.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ