Баянхонгор аймгийн наадам пүрэв гарагт эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-17 13:02:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа Баянхонгор аймаг Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойтой хамтатган энэ сарын 21-22-нд тэмдэглэнэ.
Баяр наадам энэ сарын 20-ны өдөр 17 цагаас болох баярын хурал, хүндэтгэлийн концертоор эхэлнэ. 
Харин маргааш нь буюу 21-нд наадмын нээлтийг хийж, азарга, хязаалан, шүдлэн, насны морьдоо уралдуулан, сур харваа болон  үндэсний бөхийн барилдааны 1,2,3-ын даваа явагдана. Мөн  Дуурсахын хөндийд урлагийн тоглолт, Хөгжмийн зохиолч Мягмарын Бирваагийн нэрэмжит Хөгжимт драмын театрт Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын хүндэтгэлийн концерт ,   Баганат талбайд/ “Хонгорын үдэш” цэнгүүн зохион байгуулах ажээ.

7 дугаар сарын 22-нд даага, их нас, соёлон насны морьдын уралдаан, үндэсний бөхийн барилдаан 4-7н даваа явагдаж, шагнал гардуулах ажиллагаа болно. 

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ