Таэквондогийн өсвөр насны ДАШТ-аас хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:55:58

БНСУ-ын Мужу хотод энэ сарын 23-26-ны өдөр таэквондогийн өсвөр насны ДАШТ болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсаас хувийн зардлаар 5  тамирчин оролцсон бөгөөд  47 кг-ын  жинд Б. Намуун хүрэл медаль хүртэв.

Тэрээр эхний тойргуудад Энэтхэг, Их Британийн тамирчдыг илүүрхэж, хэсгийн аваргын төлөө АНУ-ын тамирчныг 18:9 онооны харьцаагаар хожиж, хүрэл медалын болзол хангасан. Мөн мөнгөн медалийн төлөөх тоглолтод Францын тамирчинд 20:12 харьцаатай хожигджээ.

Б.Намуун энэ онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, "Korea Open" тэмцээнээс алтан медаль хүртэж байв. Тэрээр хэлэхдээ “Миний хувьд олон улсын шинж чанартай анхны том тэмцээнд орж, амжилт үзүүллээ. Сандарч, тэвдэж байсан ч өөрийгөө удирдаж, сэтгэл зүйгээ сайн бэлдсэн. Ирэх жил медалийн өнгөө хувиргахын төлөө шаргуу хичээллэх болно” хэмээн амлав.

Т.Ариун

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд