Долдугаар сарын 18-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-07-18 08:43:35
09.30 цагт Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэлнэ.

10.30 цагт "Blue Sky" Зочид буудлын "Topaz" танхимд “Дэлхийн хүн амын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний хагас жилийн байдлаарх тоон мэдээллийг танилцуулна.

12.00 цагт ХХААХҮЯ-нд "Органик хүнсний ач холбогдол" арга хэмжээ болно.

12.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд гурван шатны шүүхийн хууль ёсны шийдвэрийг эсэргүйцсэн бөхчүүд өнгөрсөн шөнө бөхийн өргөөнд мөргөлдөөн үүсгэсэн талаар МҮБХ-оос мэдээлэл хийнэ.

14.00 цагт ОБЕГ-т гал түймэр унтраах зориулалт бүхий нисдэг тэрэг авах аяныг санаачлагчид мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ