Тайваний эмч нар үзлэг хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Тэс суманд ирэх сарын 1-ний өдөр Тайваний 30 эмч ирж ард иргэдэд эмчилгээ, оношлогоог үнэ төлбөргүй хийхээр болжээ. Эмч нарын багт бүх төрлийн нарийн мэргэжлийн эмч нар багтсан бөгөөд тус суманд нэг өдрийн хугацаатай ажиллах юм байна.
Эдгээр эмч нар Тэс сумаас гадна Баруунтуруун суманд ажиллаад буцах аж. Тайванийн эмч нарыг Увс аймгийн Тэс сумын харъяат, Энэтхэг улсад шавилан сууж байгаа лам Гэжээгийн Дүгэрээ урьж нутагтаа ирүүлсэн байна. Иймээс Тэс сумын ард иргэд эрүүл мэнддээ анхаарч, үзлэг оношлогоонд идэвхтэй хамрагдана уу хэмээн сумын ЗДТГ-аас мэдэгдэж байна.
Б.Замбал