Японд хэт халууны улмаас 4 хүн нас баржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО./TASS/. Хэт халууны улмаас өнгөрсөн долоо хоногт Японд дөрвөн хүн нас барсан тухай тус улсын Гал түймэртэй тэмцэх ерөнхий газар өнөөдөр мэдээллээ. Тус газар нь Онцгой байдлын газрын үүргийг гүйцэтгэдэг юм.
Мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн долоо хоногт наранд цохиулсан гэсэн оноштойгоор 7600 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 2 дахин өссөн тоо юм. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тал орчим хувь нь 65-аас дээш насныхан байна.
Он гарснаас хойш Японд хэт халууны улмаас 17 хүн нас баржээ.
6 дугаар сүүлчээр тус улсын төвийн нутгаар халуун бүгчим болж, +35 хэм хүрч халсан байна. Орон нутгийн захиргаанаас оршин суугчдад хандан, шингэн юм ихээр уух, малгай өмсч явах, хурц нартай үед удаан хугацаагаар гадуур явахгүй байхыг зөвлөжээ.

Х.Сарнай