Умард Солонгосын дипломатчдаас хураан авсан бичиг баримтуудыг буцаан өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПХЕНЬЯН./TASS/. БНАСАУ-ын дипломат ажилтнуудаас хураан авсан баримт бичгүүдийг АНУ-ын эрх баригчид буцаан өгчээ. Энэ тухай Умард Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэнийг “Нодон синмүн” сонин уламжилсан байна. Тэдгээр баримт бичгүүдийг 6 дугаар сарын 16-ны өдөр Нью-Йорк хотын Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд байсан Умард Солонгосын дипломатчдаас хураан авчээ.
АНУ-ын Төрийн Департамент тус улсын засгийн газрын нэрийн өмнөөс дээрх явдал болсонд уучлал хүсээд “Америкийн дотоодын аюулгүй байдлын департаментын ажилтнууд алдаа гаргасан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Бичиг баримтуудыг хураах үеэр Умард Солонгосын дипломат ажилтнууд эсэргүүцэл үзүүлсэн тул Америкийн цагдаагийн 20 гаруй офицер хүч хэрэглэжээ. Тэдгээр дипломатчид Нью-Йорк хотноо болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаарх бага хуралд оролцоод нутаг буцах гэж байсан аж.
Энэ хэрэг явдалтай холбогдуулан Пхеньяны хүсэлтээр НҮБ-ын тусгай хорооны хуралдаан болсон байна. Хуралдааны үеэр Америкийн эрх баригчдын энэхүү үйлдлийг эрс буруушаасан БНАСАУ-ын байр суурийг ОХУ, БНХАУ, Сири, Иран болон бусад орнууд дэмжжээ.

Х.Сарнай