ДЭМБ: Йеменд булчин задрах тахлаар амиа алдсан хүмүүсийн тоо 1800-д хүрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2017-07-19 15:15:42
САНАА. /Anadolu/. Дайны хөлд нэрвэгдсэн Йемен улсад энэ оны 4 дүгээр сарын сүүлчээс эхлэн тархсан булчин задрах тахал өвчний улмаас нийтдээ 1 802 хүн нас барсан тухай Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ.

Уг мэдэгдэлд дурдсанаар, тус улсын 21 мужид 356 591 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.

НҮБ-ын мэдээлснээр, нийслэл Санаа хот уг өвчний тархалтад хамгийн ихээр нэрвэгдээд байгаа бол баруун хойд нутгийн Хажа мужид нас барсан хүмүүсийн тоо хамгийн олон байна. Харин Йемений өмнөд нутгийн Сокотра муж бол халдварт өвчинд нэрвэгдээгүй цорын ганц бүс нутаг юм.

2014 онд хусит босогчид Санаа мужийг оролцуулан тус улсын нутгийн ихэнх хэсгийг эзлэн авснаас хойш Йемен улсад иргэний дайн үргэлжилсээр байгаа юм. 2015 онд Саудын Арави болон Арабын зарим холбоотон орнууд Йемений засгийн газрыг хамгаалахын тулд хуситуудын эсрэг өргөн хэмжээний агаарын дайралт хийжээ.

НҮБ-ын албаны хүмүүсийн ярьснаар, 10 мянга гаруй хүн дайнд амь үрэгдэж, тус улсын хүн амын 11 хувиас илүү нь дүрвэсэн байна. 
Х.Сарнай  
Холбоотой мэдээ