Хятадад авлигын хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнуудыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2017-07-22 01:06:47
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ардын дээд прокурорын газраас өндөр албан тушаалын таван хүнийг шалгах шийдвэр гаргажээ.
Фу жян мужийн ХКН-ын хорооны орлогч дарга асан, Орон нутгийн Ардын засгийн газрын тэргүүн Су Шулин, Хэбэй мужийн Ардын төлөөлөгчдийн хурлын орлогч дарга, намын үүрийн нарийн бичгийн дарга асан Ян Чуньюн, Хятадын үндэсний даатгалын корпорацийн Ерөнхий захирал Ван Инчэн, Анхуй мужийн орлогч дарга асан Жоу Чуню, Хятадын химийн үйлдвэрлэлийн корпорацийн намын үүрийн гишүүн асан, тус корпорацийн Ерөнхий захирал Цай Си зэрэг албан тушаалтнуудад авлигын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
А.Анхбаяр
Эх сурвалж: Ардын сонин  
 
 
Холбоотой мэдээ