Багш нар боловсролын зэргээ ахиулан суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 17:45:51

Сурагчдын амралт үргэлжилж байгаа энэ хугацаанд багш нар мэргэжлийн зэрэг ахиулан суралцаж байна.

Тодруулбал, МУБИС- ын Архангай аймаг дахь салбар сургууль багш нарын дунд магистрын сургалтаа Мандалговь хотод эхлүүлсэн бол Хүмүүнлэгийн ухааны их сургууль боловсрол судлал, бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын сургалтаа маргааш эхлүүлэхээр болжээ.

Архангайн багшийн сургуулийн магистрын сургалтад 30 гаруй багш суралцаж байгаа бол Хүмүүнлэгийн их сургуулийн сургалтад хорь гаруй хүн суралцахаар бүртгүүлсэн байна.

Хүмүүнлэгийн ухааны их сургууль магистрийн сургалтаа Мандалговь хотод дөрөв дэхь жилдээ эхлүүлэх гэж байгаа бөгөөд суралцагчид боловсрол судлал, бизнесийн удирдлагын мэргэжлээр хоёр жил эчнээ суралцаж төгсөнө. Өнгөрсөн жил 50 гаруй хүн дээрхи мэргэжлээр суралцаж төгсчээ.

Харин Архангайн багшийн сургуулийн хувьд магистрын сургалтаа Мандалговьд анх удаа эхэлсэн нь энэ аж.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ