Аймгийн Прокурорын ажилтнууд Ямаат улаанд аялжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-27 11:11:19
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Прокурорын газраас өнгөрөгч бямба гарагт прокурор, ажилтнуудын амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, оюуны алжаал ядаргааг тайлах зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын "Ямаатын улаан уул”-ын "Дуслын рашаан”-нд явган аялал зохион байгуулжээ.
Явган аяллыг Улсын Ерөнхий Прокурорын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/23 дугаартай тушаалаар батлагдсан "Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”, Ховд аймгийн прокурорын газрын 3 дугаар улирилд хийх ажлын төлөвлөгөө, Биеийн тамир, спортын орон тооны бус зөвлөлийн 2017оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  зохион байгуулсан байна.
Явган аялал зохион байгуулах үеэр элсний уулын оргил булаалдах тэмцээнийг эрэгтэй, эмэгтэйгээр хуваан багийн зохион байгуулалтаар зохион байгууллаа. Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын туслах ажилтан Л.Галбадрах, үйлчлэгч-бичиг хүргэгч Э.Ариунаа нар уулын оргил булаалдах тэмцээнд  тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэж аймгийн прокурор дурсгалын зүйл гардуулан өгчээ. 
 
А.Бямбасүрэн
 
Холбоотой мэдээ