Банкны салбар харилцан байгуулах, банк хоорондын валютын арилжааг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНХАУ-ын банкны салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий “Монгол, Хятадын банк хоорондын долоо дахь удаагийн дугуй ширээний уулзалт” өнөөдөр эхэллээ.
Энэ сарын 28-ныг дуустал үргэлжлэх энэхүү уулзалтаар хоёр орны төв банкууд мөнгөний бодлогоо танилцуулж, мөнгөн тэмдэгт харилцан солилцох талаар голлон хэлэлцэж байгаа юм. Энэ сарын 06-нд Монголбанк, БНХАУ-ын Ардын банк хооронд байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцлийн хугацааг 2020 он хүртэл сунгасан. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа тогтмол өсч байгаа юм. Хоёр орны худалдааг ихэвчлэн ам.доллараар хийдэг байна. Тиймээс Монгол, БНХАУ-ын худалдааг төгрөг, юаниар явуулдаг болоход своп хэлцэл чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцлов.
Тэрбээр, “Монгол Улс 15 тэрбум юаний 70 хувийг нь ашигласан. Харин БНХАУ-ын зүгээс ердөө 500 сая төгрөг ашигласан байгаа юм. Тиймээс БНХАУ дахь төгрөгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа юм. Одоогоор Монголын 12 банк БНХАУ-ын банкуудтай хамтран ажиллаж байна. БНХАУ-ын Bank of China болон ICBC банк Монгол Улсад төлөөлөгчийн газраа ажиллуулж байгаа. Албан ёсоор салбараа нээгээгүй. Гадаадын банк Монгол Улсад салбар нээх асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн орчин манайд байхгүй. Одоо хууль, эрхзүйн шинэчлэл явагдаж байгаа. УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Удахгүй Арилжааны банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ” гэлээ.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол, БНХАУ-ын төв банкуудын хамтын ажиллагаа картын болон гадаад валютын төлбөр тооцоо, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, хамтарсан зээл тусламж зэрэг олон чиглэлд тогтвортой хөгжиж ирсэн. Өнөөдрийн уулзалтаар БНХАУ-ын банкууд Монголд салбар нэгжээ байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Монголын банкууд БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд бонд гаргах замаар мөнгө босгох боломжийн талаар хэлэлцсэн гэдгийг Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Орхон хэллээ.
Мөн тэрбээр БНХАУ-ын Төв банк өөрийн орны валютын зах зээлд Монгол төгрөгийг арилждаг болох талаар журам гаргаж байгааг дурьдаад, “Журмыг удахгүй эцэслэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Манай талаас БНХАУ-ын банкууд Монголд урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох боломжийг бүрдүүлэх чиглэлд түлхүү ажиллаж байгаа” гэв.

БНХАУ-ын Ардын банкны Олон улсын харилцааны газрын Захирал Ай Минг, “Хоёр талын хамтын ажиллагаа санхүүгийн салбарт амжилттай хөгжиж байгаа. Үүний илрэл нь 2020 он хүртэл сунгасан своп хэлцэл юм. Энэ удаагийн уулзалтаар хоёр орны банкууд харилцан салбар байгуулах, банк хоорондын валютын арилжааг нэмэгдүүлэх чиглэлд санал солилцох юм. БНХАУ-ын санаачилгаар хэрэгжиж байгаа Бүс ба Зам хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж улам бүр нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага бий болно. Гэтэл төсөл хэрэгжүүлэхэд санхүүгийн бэрхшээл бий болдог. Энэ төрлийн төсөл эрсдэл өндөртэй байдаг тул хувийн хэвшлийн байгууллагууд хөрөнгө оруулалт хийх нь бага. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болно” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр