"Боко Харам"-ын халдлагад өртөн 50 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-07-28 10:45:09
БОРНО. /trend/. Нигери улсын нутгийн зүүн хойд хэсэгт амиа алдсан хүмүүсийн тоо 50-д хүрээд байна гэж эмнэлгийн ажилтнууд "ABC" агентлагт мэдээлсэн байна.

Мягмар гарагт Нигерид террорист үйл ажиллагаа явуулдаг лалын босогчдын "Боко Харам" бүлгийнхэн Чад нуурын орчимд газрын тосны хайгуул хийж байсан геологичид руу дайрсны улмаас 18 цэрэг болон 32 энгийн иргэн амиа алджээ. Тэдний цогцсыг Майдугури хотод авчирсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

Харин цэргийн командлалын мэдээлснээр, 10 цэргийн албан хаагч амь үрэгдсэн бөгөөд тухайн бүс нутагт хийж байсан газрын тосны хайгуулын ажлыг засгийн газраас түр хугацаагаар зогсоожээ.

Нигерийн армийн командлал "Боко Харам"-ын толгойлогч Абукабар Шекауг 40 хоногийн дотор баривчлах тушаал гаргаснаас хойш 5 хоногийн дараа  уг халдлага болсон байна.

Түүнээс гадна, пүрэв гарагт Майдугури хотын орчимд хэд хэдэн эмэгтэй амиа золиослогчид өөрсдийгөө дэлбэлсэн халдлага болжээ. 
Х.Сарнай 


 


Холбоотой мэдээ