Япон улс Умард Солонгосын эсрэг авсан хоригоо өргөтгөлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО./TASS/. Японы засгийн газар БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ өргөтгөх шийдвэр гаргасан тухай Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида мэдэгдлээ.
“Умард Солонгост үзүүлж буй шахалтыг улам чангатгах хэрэгтэй” гэж сайд мэдэгдээд “бид Пхеньянд хандан пуужин болон цөмийн асуудал, түүнчлэн хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой алхам хийхийг уриалж байна” гэжээ.
Шинээр авсан хориг арга хэмжээнд нийт 5 компани өртөж байгаагаас хоёр нь Хятадынх юм. Мөн хоригт 9 хувь хүнийг хамруулсан бөгөөд эдгээр компани, хувь хүмүүс нь санхүү, тээвэр, ашигт малтмалын экспортын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ажээ. Хориг арга хэмжээний хүрээнд анх удаагаа Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрт шууд холбоогүй хувь хүмүүс, хуулийн этгээдүүдийн хөрөнгийг битүүмжлэх юм.
Пхеньяны пуужин, цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор Японы эрх баригчид Умард Солонгостой худалдаа хийхийг үндсэндээ хориглоод байгаа юм. Түүнээс гадна, виз олгох журмаа эрс чангатгаж, бүх төрлийн тээврийн хэрэгслээр харилцан зорчихыг зогсоож, Умард Солонгосын боомтуудад өмнө нь очиж байсан хөлөг онгоцуудыг Японы боомтуудад оруулахгүй байх шийдвэр гаргасан байна.
Дашрамд дурдахад, 6 дугаар сарын сүүлчээр Японы засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу Умард Солонгосын пуужин-цөмийн болон бусад цэргийн хөтөлбөрүүдэд зориулан эд материал, бараа зөөвөрлөх явдлыг зогсоохын тулд гуравдагч орнуудын хөлөг онгоцуудыг улам нарийн шалгах болжээ.

Х.Сарнай