"Аль-Шабааб" бүлэглэлийнхэн Африкийн Холбооны 18 цэргийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-07-31 13:00:48
МОГАДИШҮ. /VOA/. Африкийн Холбооны /АХ/ 18 цэргийг Доод Шабелийн бүс нутагт отолт хийж байсан “Аль-Шабааб" бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд хөнөөсөн байна.
 
Тус бүлэглэлийнхэн Могадишу хотоос өмнө зүгт 120 км зайд орших Голвейн тосгоны ойролцоо явж байсан 24 автомашинаас бүрдсэн хангамжийн цуваа руу дайрчээ. “Аль-Шабааб” бүлэглэлийнхэн Африкийн Холбооны 38 цэргийг хөнөөсөн гэж мэдэгдсэн боловч албаны хүмүүс үүнийг "хэтрүүлсэн тоо" үзэж байна.

Жиров тосгон дахь оршин суугчид "Аль-Шабааб"-ынхан хоёр цэргийн цогцсыг чирч явсныг харснаа ярьжээ. АХ-ны цэргийн хэвлэлийн төлөөлөгч Уильсон Роно отолт болсон гэдгийг батлан хэлсэн боловч “Аль-Шабааб”-ийн мэдэгдэлд дурдсан тоог үгүйсгэсэн байна.
 
Энэхүү халдлага нь аюулгүй байдлыг хангах үүргийг АХ-ны энхийг сахиулагчдаас Сомалийн үндэсний аюулгүй байдлын хүчинд шилжүүлэн өгөх асуудлаар АХ болон Сомалийн засгийн газрын хооронд болсон 5 өдрийн уулзалтын дараа болсон байна.
 

Х.Сарнай 

 



Холбоотой мэдээ