Морьтойгоо нуурын усанд живжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenechimeg@montsame.mn
2017-08-01 15:12:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзий-өндөр багийн “Биндэръяа хөх нуур” гэдэг газар өчигдөр 21 настай эрэгтэй иргэн А морьтойгоо нуурын усанд живжээ.

Онцгой байдлын газрын 5 алба хаагч, цагдаагийн 1 алба хаагч, орон нутгаас 3 хүн, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр түүнийг  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

“Биндэръяа хөх нуур” нь аймгийн төвөөс 240 км-т, Жаргалант сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т-т оршдог юм.
 
 Ч.Ариунболд
Холбоотой мэдээ