Уурхайн замд нүүрс тээвэрлэх дээд хурдыг 40 км/ц-аар тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-01 15:19:57
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт “Адуунчулуун” ХК, “МАК” ХХК зэрэг төвөөсөө холгүй хоёр ч нүүрсний уурхай бий. Тэр хэрээр “ДБЭХС” ТӨХК руу болон жижиглэнгээр нүүрс тээвэрлэдэг автомашинууд уурхайн замд осол гаргах эрсдэл өндөр байдаг. Иймээс Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас нүүрс тээвэрлэгч автомашины дээд хурдыг 40 км/цагаар тогтоох шийдвэрийг гаргав.
Түүнчлэн нүүрсийг заавал хучилттай тээвэрлэж байхаар журамд тусгасан байна. Хэрлэн сумын 1, 8 дугаар багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг “МАК” ХХК-ийн тээвэрлэлтийн замыг хааж, уурхайн зам дагуу хөдөлгөөний аюулгүй байдлын тэмдэглэгээ, хурд сааруулагч хийх юм байна. Эдгээр ажлын зардлын 80 хувийг “МАК” ХХК, 20 хувийг “Адуунчулуун” ХК гаргахаар тохиролцжээ.  
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ