Хятадын удирдагчтай уулзах гэж байгаагаа тайлбарлахыг шаарджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭБЭЭЖИН. /RIA Novosti/. Энэ сарын 7-нд Сингапурт Хятадын даргатай хийх гэж буй түүхэн дэх анхны уулзалтынх нь хувьд Тайванийн тэргүүн Ма Инзюгийн цаг хугацааны сонголт нь “эргэлзээ төрүүлж” байгаа бөгөөд энэ талаар тайлбар өгөхийг сөрөг хүчний томоохон нам болох “Ардчилсан дэвшилтэт нам” шаарджээ. Энэ тухай “Taiwan Focus” мэдээний суваг мэдээлсэн байна.
Хоёр сарын дараа Тайваньд сонгууль явуулахаар төлөвлөжээ. Ма өөрөө энэ сонгуульд оролцох боломжгүй бөгөөд харин Бээжинтэй хийж буй харилцааны талаарх түүний намын алдарт үнэнч байр суурь нь “Ардчилсан дэвшилтэт нам”-ын бодлогод зайгаа тавьж байгаа нь санал асуулгын дүнгээс харагджээ.
Тайванийн хоолойн хоёр талд оршдог удирдагчид түүхэнд анх удаа уулзах гэж байгаа тухай эхлээд Тайванийн талын төлөөлөгчид мэдээлжээ. Энэ мэдээллийг Хятадын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Жан Жизюнь лхагва гарагт нотолсон. Түүний хэлснээр, уулзалтыг “нэг Хятад” зарчмын дагуу “ажил хэрэгч” хийх аж.
Хятадын даргатай уулзахаар сонгосон цаг хугацаа “эргэлзээ төрүүлж байгаа” бөгөөд Ма Инзю ийм уулзалт хийхэд чухам яагаад ийм цаг хугацаа сонгосноо ард түмэнд тайлбарлах ёстой гэж “Ардчилсан дэвшилтэт нам”-ын албан ёсны төлөөлөгч Жэн Юньпэн мэдэгджээ.
Ма Инзю 11 дүгээр сарын 5-нд хэвлэлийн бага хурал хийж, гаргасан шийдвэрийнхээ талаар тайлбар өгч, удахгүй болох түүхэн уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.
Д.Жаргал