“Хаппи веритас” төв В,С вирусын эхний сарын эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
erdenechimeg@montsame.mn
2017-08-01 15:52:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Вируст гепатит болон элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хаппи веритас” эмчилгээ оношилгооны төв элэгний С вирус тоолох болон элэгний В,С вирусын эхний сарын эмчилгээг үнэ төлбөргүй хийх болсноо “Монгол Ньюс” мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
“Одоогийн байдлаар Монгол Улсад элэгний С вирусыг эмчлэх 5 эм зарагдаж байна. Жишээ нь Хипсинат гэдэг эмийг даатгалаар 210 мянган төгрөгөөр хямдруулаад иргэн өөрөө 140 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Харин манай төвд ирснээр эхний сарын эмийг үнэ төлбөргүй авах боломжтой юм. Элэгний С вирус 3-6 сарын хугацаанд устах боломжтой. В вирусын хувьд бүрэн эмчилдэг эм одоогоор дэлхий дахинд гарч ирээгүй. Тиймээс Тинофовер гэдэг эмийг бүх насаараа уух заалттай байдаг. Энэ эм нь 40 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд даатгалаас хямдруулаад 6 мянган төгрөгөөр худалдан авдаг. Харин манай төвөөс эхний сарын эмийг үнэ төлбөргүй авах боломжтой” хэмээн “Хаппи Веритас” эмнэлэгийн зөвлөх, Хүний гавъят эмч Н.Чойжамц мэдээллээ.
Үнэгүй эмчилгээ оношилгоонд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн бүртгэл энэ сарын 1-ээс 15-ны өдрүүдэд тус төв дээр явагдах бөгөөд насны хязгаар заагаагүй ажээ.
Л.Нандиа
 
 
Холбоотой мэдээ