Шинэ театрын барилгын явцтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-02 22:26:32
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/.Зуунмод хотноо баригдаж байгаа театрын шинэ барилгын ажлын явцтай аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл өнөөдөр танилцав.

Тус барилгын ажил нь 2014 оны долоодугаар сараас эхэлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр “РЕНДЕР БАУ” ХХК ажиллаж байгаа юм. Барилгын ажил одоогоор 80 гаруй хувьтай явж байгаа талаар тус компанийн удирдлагууд хэллээ.

Шинээр баригдаж байгаа театрын барилга нийт 800 хүний суудалтай, дотроо эргэдэг болон өргөдөг тайз зэрэг орчин үеийн драмын театрын хувьд бүрэн тоноглогдсон барилга болж буйг онцолсон юм.

Уг нь төсөвт тусгагдсан санхүүжилтээр 2018 оны 12 дугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулж өгөх ёстой боловч тэд өөрсдийн нөөц бололцоог ашиглан энэ ондоо багтааж дийлэнх ажлаа гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаа талаар гүйцэтгэгч компанийн зүгээс илэрхийлсэн юм. 
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ