Бусад аймгаас ирүүлсэн хадлан бэлтгэх хүсэлтийг аймгийн Засаг даргатай зөвшилцөж шийдэхийг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-03 17:34:33
Дорнод/МОНЦАМЭ/Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн сумдын удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Хурлаар өвөлжилтийн бэлтгэл хангах, байгаль цаг уурын болзошгүй хүндрэлээс сэргийлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг дуусгах талаар үүрэг даалгавар өглөө.
Энэ зун хур тунадас бага унаснаас ихэнх аймгууд гандуу байгаа харин зүүн аймгуудад зуншлага хэвийн байгаа учир хадлангийн нөөцгүй, гантай аймгийн иргэд, ААН, байгууллагаас сумдад ирүүлсэн үйлдвэрлэлийн зориулалттай хадлан бэлтгэх хүсэлтийг аймгийн Засаг даргатай зөвшилцөн шийдвэрлэх хэрэгтэйг онцоллоо. Өнөөдрийн байдлаар Орхон аймгаас хадлан бэлтгэх хүслэт ирүүлээд байгаа ажээ.
 Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ