Европын хөрөнгө оруулалтын банк Монголд салхин парк барихад санхүүгээр тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-08-08 15:26:03
ЛЮКСЕМБУРГ. /Renewables Now/. Монголын Дорноговь аймгийн төв Сайншанд хотын ойролцоо 54 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станц барих ажлыг санхүүжүүлэх тухай хэлэлцээрт Европын хөрөнгө оруулалтын банк /ЕХОБ/ гарын үсэг зуржээ.

Зээл олгогч ЕХОБ-ны цахим хуудсанд бичсэнээр, тус компани салхин паркийн төслийг хэрэгжүүлэхэд зориулан 45 сая евро зээлдүүлэхээр болсон байна. Тус салхин паркийг барихад нийтдээ 95 сая евро шаардлагатай юм.

Уг төслийн хүрээнд Сайншанд хотоос зүүн урд зүгт орших төрийн эзэмшлийн газарт 25 салхин турбин босгоно.

Тус салхин цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 190 мянган МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ажээ.

Монгол Улс 2020 он гэхэд нийт цахилгаан эрчим хүчнийхээ 20 хувийг, 2030 он гэхэд 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс хангахыг зорьж байгаа юм.

https://renewablesnow.com/news/eib-to-lend-eur-45m-for-54-mw-mongolian-wind-farm-578892/
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ