“Хэнтий-Ус" ХХК-д хийсэн аудитын шалгалтаар 6591.9 сая төгрөгийн зөрчил илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт нийтийн аж ахуйн чиглэлээр голлох үйл ажиллагаа явуулдаг “Хэнтий-Ус" ХХК-ийн 2016 оны үйл ажиллагааны үр дүнд гүйцэтгэлийн аудитыг хийж, нийт 6591.9 сая төгрөгийн зөрчил дутагдал илрүүлжээ.
Аудитыг үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулж ажилласан эсэх, Хөрөнгө, нөөцийг арвилан хэмнэлттэй, үр дүнтэй, үр ашигтай зарцуулсан эсэх, Дотоод хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж ажилласан эсэх гэсэн асуудлын хүрээнд тус аймгийн Аудитын газар 2 сар гаруйн хугацаанд шалгаж ажилласан байна. Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн дараах дүгнэлтийг өгчээ.
"1.Тус компани бизнес төлөвлөгөөгүй, ТУЗ-ийн баталсан үйл ажиллагааны санхүүгийн төлөвлөгөө алдагдалтай, нарийвчлан хянагдаагүйгээс гадна батлагдсан төсвийг мөрдөж ажилладаггүй, боловсон хүчний ур чадвар, туршлага дутагдалтай, компанийн удирдлага болон мэргэжлийн боловсон хүчин олон удаа солигдсон нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байна.
2.Компани нь санхүүгийн үйл ажиллагаандаа холбогдох хууль, журам зааврыг мөрдлөг болгодоггүй, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авдаггүй, ажлын гүйцэтгэлийг тооцдоггүй, санхүүгийн удирдлага алдагдсан, алдагдлыг бууруулах талаар санаачилгагүй ажиллаж, албан тушаалтнууд ажилдаа хариуцлагагүй хандсан байна.
3.Хэнтий аймгийн ТЕЗ, компанийн ТУЗ болон гүйцэтгэх захирлын дотоод хяналтыг хангалтгүй хэрэгжүүлснээс компанийн санхүүгийн сахилга бат алдагдсан байна." гэв.
Аудитаар 1150.7 сая төгрөгийн зөрчилд 24 зөвлөмж, 5393.9 сая төгрөгийн зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх 8 албан шаардлага, 1 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлж, 47.3 сая төгрөгийн 4 зөрчлийг шалгуулахаар цагдаагийн албанд шилжүүлжээ.

Д.Одонтунгалаг