“Дорнын гоёл-2017″ үндэсний хувцас загварын уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-09 18:05:50
Дорнод /МОНЦАМЭ/. Маргааш Дорнод аймагт “Дорнын гоёл-2017” үндэсний хувцас загварын уралдаан болно. Энэхүү уралдаан нь үндэсний баялаг бүтээгчдийг дэмжин олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт уран бүтээлчдийг тодруулах зорилготойгоор тав дахь жилдээ зохиогдож байна. Оролцогчдыг үндэсний, гоёлын, өдөр тутмын хувцас загвар гэсэн төрлүүдээр өрсөлдүүлэх уралдаанд Дорнод аймгийн төвөөс 10 гаруй, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Алтан-эмээл, Амгаланбаатар хотоос загвар зохион бүтээгчдийн төлөөлөл ирж оролцохоор бүртгүүлжээ.
Энэ удаагийн уралдаан нь хувцас судлаач нарын дунд “Эрдэм шинжилгээний бага хурал” зохиогдохоороо онцлог гэж хэлж болно.
Уралдааныг Дорнод аймгийн ЗДТГ, “Оёдолчдын холбоо” хамтран зохион байгуулж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ