Эрт илрүүлгийн шинжилгээ хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 10:51:28

Хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ хийж эхэллээ. Улс орон даяар "Эрт илрүүлгийг эрчимжүүлье" уриатай  явагдаж байгаа хөтөлбөрийн хүрээнд хөх, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдлын талаар олон нийтэд сургалт сурталчилгаа хийхээр төлөвлөөд байна.

Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн дэмжлэгтэйгээр 2012-2013 онд хэрэгжүүлсэн хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийн үзлэгээр илэрсэн хорт хавдрын 51,1 хувь нь эрт үедээ оношлогдсон  байна. Уг “Халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг” Булган аймаг, сумын  өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй тогтмол хийгдэж байгаа ба зорилтот бүлгийн 30-60 насны эмэгтэйчүүд “Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг”, 40-өөс дээш насны бүх хүн “Цусны даралт ихсэх, чихрийн шижин хэв шинж-2” үзлэгт тус тус хамрагдах боломжтой юм байна. Энэ аян 14 хоног үргэлжилнэ.

П.Батням

Холбоотой мэдээ