Усны чиглэлээр төслөө үргэлжлүүлж, хамтран ажиллах санал тавив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг, Японы Шизүока мужтай хамтын ажиллагаа тогтоогоод зургаа дахь жилдээ амжилттай ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 10-нд Шизүока мужийн Зам тээврийн газрын дарга Сүзүки Кацүхидэ, мужийн Зам тээврийн газрын Хэрэглээний усны Бодлого, хэлтсийн дарга Ишино Ёшихико, Хэрэглээний усны Бодлого, хэсгийн дарга Кооно Нобүо нарын төлөөлөгч Дорноговь аймагт зочиллоо. Албаны хүмүүсийг аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, ЗДТГ-ын дарга Б.Ганзориг нар хүлээн авч аймаг орон нутгийн хөгжил дэвшил, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан ярилцав.
Японы төлөөлөгчид энэ удаа Дорноговь аймагт цэвэрлэх байгууламжид ажиллах мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах чиглэлээр сүүлийн гурван жил хэрэгжүүлж байгаа төслийн хэрэгжилттэй танилцах, цаашид хамтран ажиллах талаар орон нутгийн удирдлагуудтай уулзсан.Өнгөрсөн хугацаанд дээрх төсөлд Японы “Жайка” байгууллагаас 21.8 сая иенийн санхүүжилт төлөвлөж зарцуулжээ.
Саарал ус гарган авах технологийг эзэмших, Замын-Үүдэд буй болон Сайншанд суманд баригдах цэвэрлэх байгууламжид ажиллах мэргэжилтнийг бэлтгэх төсөлд Дорноговь аймгаас Шизүока муж руу 2016 онд эхний ээлжид дөрвөн мэргэжилтэн 14 хоногийн хугацаатай, хоёрдугаар ээлжинд дөрвөн мэргэжилтэн 19 хоногийн туршлага судалсан бол Японы мэргэжилтнүүд мөн хэд хэдэн удаа Дорноговьд ирж ажилласан аж.
Төслийн хугацаа энэ онд дуусаж байгаа ч цаашдаа усны чанарыг сайжруулах, ундны усны хэрэглээний эх үүсвэрийг судлах зэрэг өргөн хүрээнд төслөө дахин үргэлжлүүлж, хамтран ажиллах саналыг орон нутгаас тавьсан. Хариуд нь ноён Сүзүки Кацүхидэ,"Манай байгууллага бохир ус цэвэршүүлэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Усыг цэвэршүүлэх болон бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад саналыг уламжилна" гэв.
Шизүока мужийн Зам тээврийн газрын дарга Сүзүки Кацүхидэтэй уулзаж төслийн хэрэгжилтийг тодруулахад ”Дорноговь аймагт хэрэгжүүлсэн төслийнхөө хэрэгжилтийг нүдээр харахаар ирсэн. Шизүока мужид сургалтаар ирсэн монгол мэргэжилтнүүд маань буцаж нутагтаа ирээд өөрийн ажлын байр дээр өөрийнхөө хүсэл эрмэлзлээр ямар зүйлүүдийг яаж хийх шаардлагатай байгааг, юуг яаж өөрчилж зохион байгуулсан талаар нүдээрээ харлаа. Хамгийн чухал нь бохир усыг цэвэршүүлэх явцад бичил биетийг үржүүлэх асуудал байдаг.
Бохир усыг аквариумд хийгээд бичил биетийг үржүүлж лагийг бий болгосон байгаа нь том үр дүн. Дараагийн сард манай мэргэжилтнүүд ирж Дорноговь аймагт сургалт зохион байгуулна.” гэв. Арлын орны төлөөлөгчид Улаанбаатарт БХБЯ-ны албаны хүмүүс болон “Жайка” олон улсын байгууллагын Монголын талын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөсөн аж.

Х.Эрдэнэбулган