Хангал суманд мал угаах ванн ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-10 15:56:42
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал суманд "Ажлын байрыг дэмжих" хөтөлбөрийн  нийтийг хамарсан ажлын төслөөр бог мал угаалгын ванн барьж ашиглалтад орууллаа.

Сөрт, Асгат гэдэг газар баригдсан бог малын угаалгын ванныг Л.Түмэнжаргал, Б.Пүрэв нараар ахлуулсан тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй баг 6 өдөр барьж ашиглалтад хүлээлгэн өглөө. Энэхүү ажлын үр дүнд 10 иргэн түр ажлын байраар хангагдаж, тус сумын 20 гаруй мянган бог малыг угааж эрүүлжүүлэх боломжтой боллоо.
Бог малын угаалгын ванныг барьснаар бог малыг малын халдварт паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх, хонин цэцэг өвчнөөс малчид мал сүргээ хамгаалах эрүүлжүүлэх чухал ач холбогдолтой юм гэж Хангал сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.Хонгорзул мэдээллээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ