Ой хээрийн түймэрт ажилласан албан хаагчдыг үнэ төлбөргүй амраав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
gantuya@montsame.mn
2017-08-10 18:08:24
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 6,7 дугаар сард Сэлэнгэ аймгийн нутагт их хэмжээний түймэр гарсан бөгөөд Хүдэр, Мандал сумын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймэрт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 30 албан хаагч ажилласан юм.

Түймрийг унтраахад дайчлагдсан  албан хаагчдыг  “Дархан үйлс” болон “Дархан-Оюут” сувилалд 7 хоногийн хугацаанд үнэ төлбөргүй амрааж байна. Цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд, урт хугацаагаар ажиллахад  албан хаагчдын эрүүл мэнд сөрөг өөрчлөлтөд орох нь их байдаг байна. Иймээс биеийн эрүүл мэндийг нөхөн сэргээх, тамир тэнхээ сайжруулах, тархины цусан хангамжийг нэмэгдүүлэх зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг тэдэнд үзүүлж байгаа аж. Эхний ээлжид 17 албан хаагч эмчилгээ сувилгаанд хамрагдаад байна.

Албан хаагчдын хувьд эрүүл мэндийн энэ үйлчилгээ нь дараагийн бэлтгэл бэлэн байдлаа хангахад бие бялдрын  болон сэтгэл зүйн маш том дэмжлэг болж байгааг хэлжээ. 
Ж.Золзаяа
 
Холбоотой мэдээ