ОХУ-ын онгоцонд тэсрэх төхөөрөг дэлбэрсэн байх магадлалтай
ДЭЛХИЙН МЭДЭЭЛОНДОН. /NHK/. Өнгөрсөн бямба гарагт Египетэд сүйрсэн ОХУ-ын нисэх онгоцны бүхээгт нь тэсрэх төхөөрөг дэлбэрсний улмаас осолдсон байж болзошгүй гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Филип Хаммонд мэдэгдэв.
ОХУ-ын агаарын тээврийн “Airbus 321” нисэх онгоц Синайн хойгийн Шарм-эль-Шейх амралт сувиллын газраас Санкт-Петербург рүү хөөрснийхөө дараахан осолдож, онгоцонд байсан 224 хүн бүгд амиа алдсан билээ.
Тэсрэх төхөөрөгнөөс болж нисэх онгоц сүйрсэн байх магадлал хамгийн өндөр байна гэж Филип Хаммонд Засгийн газрын хямралд хариу арга хэмжээ авах хорооны уулзалтын дараа мэдэгдэв.
Д.Нямтулга