Буянт сумын Соёлын төвийнхөн концертоо Дархан,Эрдэнэтэд толилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 11:47:08

Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвийнхөн сумынхаа 90 жилийн ойн баярыг угтаж бэлдсэн бүрэн хэмжээний концертыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын үзэгчдэд толилуулжээ.

Тус Соёлын төв 55 жилийн түүхтэй. 2010 оноос хойш Үндэсний хөтөлбөр, Авъяас, Алтан-өв, Ном хөтөлбөр хэрэгжүүлж жил бүр дунджаар 15-20 хүүхдэд хөгжим, бүжиг зааж сурган анхан шатны мэдлэг олгодог.

Соёлын төвийн эрхлэгч А.Самархаан “Өв тээгч нарыг бүсийн болон аймаг, орон нутгийн чанартай урлаг соёлын уралдаан тэмцээнд удаа дараа оролцсоор ирлээ. Бид МУСТА Э.Төмөрөө өв тээгч, Монгол Улсын тэргүүний ардын авъяастан П.Эрдэнээ, Г.Цэнд-Аюуш, И.Нургазар, Ч.Баярлах, Я.Бямбасэрж, ардын авъяастан А.Ахмед, Б.Лида, Д.Бямбадорж болон бусад авъяастнуудын дэмжлэгтэй урлаг соёлын үйлчилгээг  ард иргэдэд хүргэж  жилдээ 3.0 сая төгрөгийн өрийн орлого бүрдүүлдэг” гэв.

Соёлын төвөөс явуулдаг олон ястаны өв соёл, зан үйлийг хойч үедээ өвлүүлэх, “Өвлөхүй”, “Атам казак” зэрэг тэмцээн Жаргалант телевизээр аймгийн хэмжээнд нэвтрүүлжээ.

“Соёлын төв-2021” стратеги төлөвлөгөөгөө боловсруулж урлаг соёлын үйлчилгээний цар хүрээг тэлэх, ардын өв соёлыг хойч үедээ өвлүүлэх бодлого барьж байна. Одоо орчин үеийн  шинэ тохилог Соёлын төв, орон нутаг судлах музей бариулах, зарим нэг хөгжим, тоног төхөөрөмжөө нэмж авах ажлууд эхлүүлээд  байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ