Шүлхий өвчний вакцинжуулалт 54,2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-12 17:20:26
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Шүлхий өвчний голомтын бүст буй 11 сумын 452 өрхийн малыг вакцинжуулахаас одоогоор вакцинжуулалт явц 54,2 хувьтай байна. Вакцинжуулалтад 11 сумын төрийн албан хаагч, малын эмч нараас бүрдсэн 28 ажлын хэсэгт 79 хүн ажиллаж байна.


Өнгөрсөн сарын 19-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Бөхөг гэдэг газарт үхрийн шүлхий өвчин гарсан. Сэжигтэй байгаа 200 хонийг тусгаарласан ба шаардлагатай гэж үзвэл устгалд оруулна. Одоогоор өвчилсөн малын устгалын мэдээ хараахан өгөх боломжгүй байна. Цаашид хорио цээрийн дэглэм үргэлжилнэ гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ