Политехник коллежийн багш нар “Оюу Толгой”-н боловсон хүчнийг бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-12 19:50:27
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн багш нар “Оюу Толгой” техникийн сургалтын төвтэй хамтран ажиллаж байна. Энэхүү төв нь Австрали стандартын дагуу  үйлдвэрлэлийн механик, гагнуурчин, цахилгаанчин гэсэн гурван төрлөөр мэргэжилтэн бэлтгэдэг.
“Оюу Толгой” техникийн сургалтын төвийн мэргэжилтэн А.Үржнээ: “Манай сургалтын төвийг дүүргэсэн төгсөгчдийн дийлэнх нь “Оюу Толгой”-д ажиллах сонирхолтой байдаг. Одоогоор манай төвд “Дорнод политехникийн коллеж”-ийн найман багш ажиллаж байна. Төгсөлтийн шалгалтыг Австралиас багш нар ирж авдаг.  Төгсөгчид “Оюу Толгой” дахь мэргэжлийн сургалтын төвд суралцахын зэрэгцээ цалинтай ажиллаж Австралийн хоёрдугаар зэргийн чадамжийн гэрчилгээ авах боломжтой” гэсэн юм.
Сонирхуулахад, Дорнод Политехникийн коллежийн багш нар тус төвд ажилласнаар 50 гаруй боловсон хүчнийг бэлдэж гаргаад байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ