Газар тариалангийн салбарт тавьсан зорилтоо хангалттай биелүүллээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 12:30:15

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2015 оны ургац хураалтын ажил бүрэн дууслаа. Улс орны хэмжээнд цаг агаарын байдал таагүй байж, үр тарианы ургалтанд муугаар нөлөөлсөн гэх ч Өвөрхангай аймгийн хувьд газар тариалангийн салбарт тавьсан зорилтоо хангалттай биелүүллээ хэмээн үзэж байгаа юм.

Тухайлбал 3985 га талбайгаас 3992.6 тонн  үр тариа хураан авснаас улаан буудай 3730 га-гаас 3814.6  тонн, бусад үр тариа 250 га-аас 188 тонн авчээ. Төмс 361 га-гаас 4010.3  тонн, хүнсний ногоо 196.5  га-гаас  2640.6  тонн, тосны ургамал 1170 га-аас 404 тонн, тэжээлийн ургамал 707.1 га-гаас 1639  тонн, жимс жимсгэнэ 125.4 га-аас 57.1  тонн тус тус хураан авсан байна.

Бодит ургацаар  аймгийн хүн амын хэрэгцээт гурилын 58.9 хувийг хангах улаан буудай, төмсний 72 хувь, хүнсний ногооны 33 хувийг хангахуйц ургац аваад байна. Мөн энэ онд аймгийн хэмжээнд 13 аж ахуйн нэгж, иргэн нийт 5963 га-д уринш боловсруулаад байгаа аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ