Шотландын парламент кибер халдлагад өртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН./TASS/. Шотландын парламент кибер халдлагад өртсөн тухай мягмар гарагт “The Guardian” сонинд мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, “Хакерууд Шотландын парламентын депутатууд болон ажилтнуудын цахим шуудангийн аккаунт руу нэвтрэх, тэдгээрийн нууц үгийг нь эвдэх гэж нэг бус удаа оролдлого хийсэн” тухай мягмар гарагт мэдээлжээ.
Парламентын албан ёсны төлөөлөгч, хэдийгээр эвдлэн орсон аккаунт байхгүй гэж байгаа ч хэн нэгэн тэдний аккаунтад нэвтрэн ороод, эргээд гарсан байж магадгүй гэж парламентын гишүүд, ажилтнуудад анхааруулжээ.
Шотландын парламентын гүйцэтгэх албаны тэргүүн Пол Грайс депутатуудын шуудангийн хайрцаг руу гаднаас нэвтрэн орох гэж оролдсон болох нь парламентын мониторингийн системд бүртгэгдсэн гэж албан ёсоор мэдэгджээ. “6 дугаар сард Британийн парламентад халдсантай адилхан энэ халдлага ч мөн парламентын IT-аккаунтыг хөндөж байгаа юм” гэж П.Грайсын хэлснийг тус сонинд иш татжээ.
Энэ оны 6 дугаар сард үл мэдэх хакерууд Вестминстерийн хамгаалалт тааруу 90 аккаунт руу халдаж, нэвтрэн орсон юм. Тэр үед Британийн аюулгүй албаны ажилтнууд дээрх үйлдэлд Оросын Засгийн газрыг буруутгасан бол Британийн парламентын гишүүд халдлагыг зөвхөн Москвагийн зүгээс төдийгүй Пхеньяны зүгээс ч хийсэн байхыг үгүйсгэхгүй гэж үзжээ.
Хэдийгээр кибер халдлага үйлдэх гэж оролдсон ч Шотландын парламентын IT систем бүрэн хэмжээгээр хэвийн ажиллаж байгаа гэдгийг П.Грайс батлан хэлжээ.

О.Барс