Баруун аймгуудад дөрвөн өдөр цахилгаан эрчим хүч хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-16 14:57:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-ын Красноярскийн УЦС–аас хүчдэлийг тасалж, засвар хийх тул Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудад энэ сарын 21, 22, 23, 24-ний өдрүүдэд цахилгаан эрчим хүч хязгаарлах болжээ.

Эдгээр өдрүүдэд өглөөний 06:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлах болсон талаар аймгийн Цахилгаан, шугам, сүлжээний газраас мэдээлж байна. Энэ хугацаанд Дөргөний усан цахилгаан станцаас албан байгууллага, айл өрхүүдийг хэсэгчлэн цахилгаан эрчим хүчээр хангах эсэх нь одоогоор тодорхойгүй бөгөөд уг асуудлыг "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨК шийдвэрлэх ажээ.  


Ө.Нурболат

Холбоотой мэдээ