"Motorola" компани дэлгэц нь автоматаар нөхөн сэргээгддэг ухаалаг гар утас бүтээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК./TASS/. Хятадын Lenovo Group холдинг-д харьяалагддаг Америкийн “Motorola Mobility” компани дэлгэц нь өөрөө нөхөн сэргээгддэг ухаалаг гар утас бүтээн патент авчээ. Уг ухаалаг гар утасны ялгаруулж буй дулаан нь пиавар эсвэл полимер шилээр хийсэн дэлгэцний зурагдалт, жижиг гэмтлийг арилган шинэчлэх чадвартай ажээ. Энэ тухай мягмар гарагт Америкийн “SlashGear” интернет сайтад мэдээлжээ.
Тус компанийн шинэ бүтээлдээ авсан патентын хуулбар хувийг сэтгүүлчид олж авсан ба шинэ ухаалаг гар утас нь дэлгэцнийхээ гэмтлийн шинж чанарыг, хагаралт, жижгэвтэр зураас, зурагдалт зэргийг бие даан тодорхойлж, улмаар энэ тухайгаа хэрэглэгчид мэдэгддэг байна. Гар утасны эзэн дэлгэцний аль хэсгийнх нь зурагдалт, гэмтлийг арилгах хэрэгтэй байгаагаа зааж өгөх боломжтой ба засах шаардлагатай байгаа хэсгээ тойруулан зурж өгч болдог байна.
Дэлгэцний өөрийгөө нөхөн сэргээх процесс нь гар утасны эзний командаар ажиллаж эхэлдэг аж. Уг гар утсанд суулгасан дулааны элемент тухайн зааж өгсөн хэсгийг халаан гэмтэл, зурагдалтыг нь “аниулан” арилгадаг байна.
Дээрх шинэ технологи нь бүхий л дефектийг, тухайлбал, дэлгэц нь бүхэлдээ хагарсан эсвэл дэлгэц нь хагараад хэлтэрхий нь уначихсан байхад хүртэл нөхөн сэргээх чадвартай гэнэ.

О.Барс