“Dragon” сансрын хөлгийг “барьжээ”
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК./TASS/. Олон улсын сансрын станцын сансрын нисэгч Жек Фишер, Паоло Несполи нар лхагва гарагт роботжуулсан гар-манипуляторын тусламжтайгаар “SpaceX” компанийн “Dragon” сансрын ачааны хөлгийг “барьжээ”. Энэ тухай NASA-ийн блогт мэдээлсэн байна.
“Жек Фишер, Паоло Несполи хоёр “SpaceX” компанийн “Dragon” сансрын ачааны хөлгийг өнөөдөр 06:52-д барилаа” гэж тус мэдээлэлд дурджээ.
Одоо тус сансрын хөлгийг “Harmony” модульд залгах гэж байгаа аж.
“Dragon” сансрын хөлгийг даваа гарагт хөөргөсөн ба тус ачааны хөлөг онгоц сансрын тойрог замын станцид ундны ус, хоол хүнс, эрдэм шинжилгээний багаж хэрэгсэл болон нийт 2,9 тонн жинтэй бусад тоног төхөөрөмжийг хүргэсэн байна.

О.Барс