15 машины цонхыг зэрэг хагалан хорлон сүйтгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-05 16:22:42

УБХЦГ-аас сэрэмжлүүлэг өгч байна. Цагдаагийн байгууллагад онцгой дуудлага ирсэн мөрөөр шалгахад олон машины цонх хагалсан хэрэг гарчээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн "Алтай" хотхоны 8 дугаар байрны гадаах зогсоол дээр байсан том жижиг оврын 12 машины цонхыг хагалсан байсныг цагдаагийнхан дүрсжүүлэн авчээ. Мөн Гуравдугаар хорооллын гурадугаар байрны гараажид байсан гурван машины цонхыг хагалжээ. Машинуудын цонхыг хагалаад дотроос нь эд зүйл хулгайлаагүй байгаагаас үзэхэд хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж байна. Энэ хэргийг Баянгол дүүргийн нэг, хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж, сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа юм.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ