Архангай аймагт 14 бог мал мөндөрт дарагдаж үхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-22 17:00:53
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ сарын 18-нд Эрдэнэмандал сумын Тээл багийн Олон гэх газар зусч байсан малчин А.Үүрийнцолмонгийн 11 хонь, 3 ямаа хүчтэй бороо мөндөр орсны улмаас мөндөрт дарагдаж үхсэн тухай мэдээг тус сумын Засаг дарга Э.Болдбаатар өгчээ.

Харин төвийн телевизээр гарсан "малчны 200 мал үерийн уснаас болж үхсэн" гэсэн мэдээлэл ташаа болохыг аймгийн ОБГ-аас мэдээлж байна. Мөн энэ сарын 20-нд Өлзийт сумын Ямаат багийн Хүйтний ам хэмээх газар үерийн усны улмаас хатуу хучилттай авто замын хатуу хучилт 3 метр орчим хуурч, замын доорх хөрс, шороо усанд идэгдэн цөмрөх аюултай болсон тухай мэдээг нутгийн иргэн өгсөн байна. Тус сумын Засаг дарга дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эвдэрсэн газар очиж авто замаар зорчихыг хориглосон тэмдэг тавьж ажиллажээ. Замын эвдрэл гэмтлийг Архангай аймгийн авто замын АЗЗА ТӨХК-ий ажилчид засч байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ