Хөвсгөл аймагт анхны цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-08-23 00:05:14
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт наймдугаар сарын 21-ний даваа гарагийн шөнө анхны цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрлээ. Тус аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Цэцэрлэг, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Ханх зэрэг сумуудад хоёр см цас орж өдөртөө шуурч хайлсан байна. 

Цас орсны улмаас хөрсөн дээр 5 градус хүртэл цочир хүйтэрчээ. Энэ жилийн хувьд нийт нутгаар гантай байсан боловч сүүлийн өдрүүдэд түр зуурын бороо өдөр бүр орж байгаа учраас ган тайлагдаж түймрийн аюултай зэрэглэлд байсан нь буурчээ. Нийт нутгаар усархаг бороо орж байгаа учир гандсан өвс ногоо сэргэж ургаж байна.

Гэвч цочир хүйтэрсэний улмаас анхны цас ийнхүү эрт буюу найман сард орж байгаа нь хатуухан өвөл болохын дохио гэдгийг малчид хэлж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ