Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-08-23 17:09:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Европын сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ирина Кравченкотой өнөөдөр уулзлаа.

Уулзалтад НЗДТГ-ын Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал нөгөө талаас ЕСБХБ-ны Монгол дахь дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко, ЕСБХБ-ны Монгол дахь дэд бүтэц хариуцсан тэргүүлэх  банкир Антон Дан-Чин-Ю болон бусад албаныхан байлцав.

Тэд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн талаар ярилцсанаас гадна, хотын нийтийн тээврийг шинэчлэхэд нэн тэргүүнд хэрэгцээтэй төлөвлөгөөг тодорхойлох зорилгоор бэлдсэн төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийн үр дүнг хуваалцаж, ЕСБХБ хотын нэн тэргүүний санхүүжилт гаргах боломжийн талаар хэлэлцлээ.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ЕСБХБ-тай хамтарч хэрэгжүүлэх төслийг яаравчлуулж, зарим төслийн судалгаатай дахин танилцахаа онцлов.
Холбоотой мэдээ