Багш нар ирэх сарын нэгнээс өмнө цуглаан хийнэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2017-08-25 14:21:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багшийн цалинг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг нэмэх шаардлагыг  энэ сарын 17-нд Засгийн газарт хүргүүлж, түр хороо байгуулсан бөгөөд өнөөдөр тус хорооноос мэдээлэл хийв.

Түр хороонд  2017 оны 9 дүгээр сард багтаан багшийн цалингийн доод хэмжээг 1,6 сая төгрөгт хүргэх, 2020 он гэхэд 3500 ам.доллар болгох, багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамруулах шаардлагыг Засгийн газарт өгчээ.

Засгийн газраас багш нарын цалинг 2018 онд нэмэхэд нэг тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж цалинг нэмэхэд анхаарна гэсэн хариу өгсөн байна. Багш нар энэ хариуг тодорхой бус хэмээн үзэн 2018 оныг хүлээхгүй. Харин дараагийн хувилбарт шилжиж, 9 дүгээр сарын нэгнээс өмнө Сүхбаатарын талбайд багш нарын цуглааныг зохион байгуулна хэмээн мэдэгдээд байгаа юм.

Д.Өлзий 
Холбоотой мэдээ